19-р зуунд Монголд Христийн шашин дэлгэрvvлэгч асан, Лондон миссион нийгэмлэгийн Жэймс Гилмор (James Gilmour; 1843-1891) гэдэг хvний бичсэн “Монголчуудын дунд” (Among the Mongols) гэх сайхан зохиол байх.
Ардын хувьсгалаас ємнєх 19-р зууны Монгол орон гэхээр бидэнд ямаршуухан тєсєєлєл буудаг билээ дээ, ёстой л нєгєє “Тvмний нэг” кинон дээр Герман хайгуулчийн хэлдгээр “малынх нь vс нь гадагшаа, хvнийх нь vс нь дотогшоо харсан” гэж хэлvvлж байдаг шиг л байсан санадаг. Кино зохиолыг бичсэн Ванган гуай иргэншсэн гэх ертєнц биднийг ингэж хардаг байсан гэдгийг мэддэг тулдаа ийм яриаг оруулсан хэрэг л дээ, ярианы агуулга юунд чиглэгдсэн байсан гэдэг бол жич яриа.
Мєнєєх эрхэм Гилморын бичсэн ном дотор нэгэн сонирхол татсан яриаг оруулсан байсныг би олж vзсэнээ хуваалцмар аядая, бас vvнээс vvдсэн бодролоо дэлгэсvv. Гилмор Христийн шашныг сурталдан хэдэн зуун бээр газрыг морьтой, хєсєг тэрэгтэй, явган хєндлєн гулд туулсан хvн, бvvр сvvлд тухайн vеийн бадарчдын адилаар явж л байсан хvн, хаа тааралдсан айл амьтандаа хоног тєєрvvлэн, яриа хєєрєє єрнvvлж ном судар тараадаг байж л дээ. Ингэж явахдаа, Монгол хvний тухай их л зvйлийг ажиглаж харж, тэдний амьдрал ахуйтай танил болж, гомдол тэмцлийг нь сонсож л явж.
Хэрэн нvvдэллэх монголчуудад хаа холын бавгар шар хvн ингэж явах сонин санагдах нь ойлгомжтой, тэгээд ч хєдєєнийхєн хол ойрын хvнээс vг сонсох гэж хорхойсох нь ч тодорхой.
Тухайн vеийн монголчуудын нэг гомдлыг Гилмор бичиж vлдээжээ, тэр нь хятад хvний талаар. Монголчууд ингэж гомдоллож байх юм гэнэ: “Хятад худалдаачид айл айлаар орж арьс vс авдаг юм байх, ааш зан сайтай инээд алдаад л сайн найзаа гээд л бєхєлзєєд байдаг гэнэ. Монголчууд баярлаад л шинэ тvншдээ хонь гаргаад, хоймроо ор засаад нvvдэлчний зангаар зочилно. Ингээд л хэд хоног данжаад тарвалзаж тарвалзаж байгаад, салахдаа манай нутагт уулзваа, чамайг сайхан зочилваа гээд л инээд алдсаар явдаг юм байх. Хожим нь манайхан жин тээгээд худалдаа наймаа хийхээр дотор газар ордог гэнэ, тэгээд мєнєєх худалдааны тvншийндээ очвол, данжаад зангаа хувиргачихсан, уур уцаартай, зав муутай, яриа хєєрєєгvй байдаг юм гэнэ. Угийн нэг зангаараа хээгvй гvдэсхэн монголчууд энэ авирт нь их л цочирдож, жигтэйхэн гомддог юм байхаа.”
Нэг иймэрхvv л юм бичигдээд vлдэж. Арилжаа наймааны зорилгоор ирсэн дотор газрын данжаад ирсэн хэргээ гvйцээгээд л буцаж, дараа нь заавал наль наль гэх алба уу ямар гэж бодож болох ч, зан аальд нь молигдуулах монголчууд хєєрхийлєлтэй.
Vvнийг уншиж байхнээ, инээд ч хvрэх шиг, гуниг ч тєрєх шиг… инээд хvрэхийн учир нь манайхан ийм л гэнэн цайлган шvv дээ, хvн сайхан сэтгэлээр хандсангvй гээд гомдож байх гэх бодлоос vvдэх, гуниг тєрєхийн учир нь энэ л хvмvvс маань миний дунд нь тєрж єсєж хvн болсон євгєд маань шvv дээ, хvний хvнд ингэж адлагдан, царайчилж бусдын нvдээр бол иргэншсэн гэх иргэдийн “боловсон” бvдvvлэг зан, зорилгийн олз бай болж байж дээ гэсэн харууслаас vvдэлтэй юм болов уу даа.
Эх тvvхээ эргэн сєхєхєд энэ мэт явдал тоо томшгvй, эдvгээ бидний vед ч vргэлжилсээр… Заримдаа сvvрс алдан бодлогшрох єдрvvд байх юм даа амьдралд. Vнэн чанартаа хэнийг иргэншсэн, боловсон гэх вэ…
Зочломтгой зан гэж?
Огноо: 2006 оны 05 сар 25
Хатгин П. Энх-Амгалан
No comments:
Post a Comment